Японы нийслэл Токио хот 20 сая гаруй хүн амтай дэлхийн хамгийн өндөр өртөгтэй өндөр хөгжилтэй хотын тоонд ордог. Уур амьсгалын хувьд чийглэл зундаа бүгчим халуун, хамгийн тохиромжтой улирал нь намар байдаг. Өвөлдөө ч хасах хэм руу орохгүй дулаахан хотуудын нэг юм. Үндсэн хэл нь Япон хэл. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хааны Ордон, Цахилгаан барааны хот-Акихабара, Дэлхийд хамгийн өндөр цамхаг Скай Трий, Мөнх цаст Фүжи уул, алжаал тайлах халуун рашаан зэрэг үзэж сонирхох маш олон газрууд байдаг. Голлох худалдааны төв нь Гинза, Шинжүкү, Шибүяа дүүргийн их дэлгүүрүүд болон цахилгаан барааны Акихабара дүүрэг, мөн 100 иены дэлгүүр ба нэг ширхэг бараа нь 1700 төгрөгний үнэтэй дэлгүүрүүдээр та худалдаа хийж болно. Японы мөнгөний нэгж иень гэх ба 1 JPY= 18 төгрөг орчим. Такси токио хотод 700 иенээс эхлэх ба эхний 1 км-с хойш км тутамд 700 иень байна. Галт тэрэг 130 иенээс эхлэх ба дуджаар ойрхон газар нэг суугаад буухад 130-500 иень байна.Японы Түргэн тусламж: 119, Цагдаагийн хэлтэс: 110, Гал командын: 119. Япон хоол халуун ногоо байхгүй шингэц сайтай, голоон цагаан будаатай, загастай хоол иддэг. Түүхий загас, түүхий адууны мах иддэг. Япон цагаан будаа цавуулаг чанар сайтай бөгөөд дэлхийд хамгийн амттай гэгддэг. Цагаан будаагаа тос, давсгүй агшааж иддэг. Ямар ч ресторанд орсон мөстэй ус үнэгүй өгдөг. Рестораны тооцоо хийхдээ гарахдаа үүдэнд хийдэг онцогтой.