Брюссель (фр. Bruxelles, нид. Brussel) нь Бельгийн хамгийн том хот бөгөөд Европын холбооны засаг захиргааны төв нь юм. Брюссель-Нийслэлийн бүс дахь Брюссель хот нь улсын нийслэл нь болно. Өнөөгийн Брюссель хот нь Их Карлын ач хүүгийн байгуулсан цайзаас нэг сая гаруй оршин суугчтай өргөн хот болтлоо хөгжжээ.Брюссель нь мөн Брюссель-Нийслэлийн бүс, Фландерс бүс, Бельгийн Франц тойргуудын төв нь юм. Харин Валлоны бүсийн нийслэл нь Брюссель биш, Намур.Брюссель хот нь түүхийнхээ хувьд хотын төв байсан боловч хүн ам нь одоо үүнээсээ хол давсан. Өнөө үед Брюсселийн суурин газар нь Бельгийн гурван бүсийн нэг болох Брюссель-Нийслэлийн бүстэй голдуу ижил утгаар хэрэглэгддэг.Брюссель нь Европын холбооны де факто нийслэл гэгддэг бөгөөд Европын Комисс, Европын Парламент, Европын Зөвлөл гэсэн гол байгууллагууд тус хотод байрлана. Европын холбооны олон байгууллага, нэгжүүд тус хотод байрлах тул Брюсселийг Европын нийслэл хэмээх нь бий. Европын Холбооны болон бусад олон улсын байгууллагуудын төв, НАТО-гийн Удирдах газар энд байрладаг.