Цюрих хот, Швейцарь улс (Zurich, Switzerland) Цюрих нь Швейцарийн хамгийн том хот юм. Цюрих нь 1,83 сая хүн амтай бөгөөд Цюрихийн кантон хэмээх бүс нутгийн нийслэл хот юм. Тус хот нь Цюрих нуурын хойд үзүүрт оршдог бөгөөд төмөр зам, нислэг болон зам тээврийн төв билээ. Цюрих хот нь маш олон компаний төвүүд байдагаараа онцлог юм. 2012 онд “Monocle” хэмээх Англи улсын сонин хэвлэлийн компани Цюрих хотыг компаний төв байгуулахад хамгийн тохиромжтой 25 хотын нэгт оруулжээ. Энэхүү үнэлгээний шалтгаан нь Цюрих хот бол дэлхийн тэргүүлэх хот дундаа хүн ам цөөтэй мөртлөө Санхүүгийн төв ба Цюрих хотын татварын хэмжээ нь бага байдаг бөгөөд судалгаа ба хөгжүүлэлтийн гол төвүүд байдагтай нягт холбоотой.