Милан хот нь Итали улсдаа нийслэл Ром хотын дараа томоороо 2-т орох томоохон хот бөгөөд умард Италийн Ломбардо мужийн нийслэл хот болно. Милан гэдэг нь «Ломбарда мужийн тэгш талын төв» гэсэн утгатай латин үгнээс гаралтай ажээ. Милан хот нь ойролцоогоор 1.3 сая хүн амтай. Италийн баруун хойд зүгт оршдог. 181.76 км2 газар нутагтай. Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэгдэхээс гадна хувцас загварын нийслэл гоёмсог чамин хот гэгддэгээрээ мөн хөлбөмбөгийн Интер, Милан хоёр багаараа “Милан” гэх нэрийг дэлхийд дуурсгадаг байна. Мөн азиас ирсэн цагаачид асар ихээр суурьшсан хот юм. Милан хот нь амьдралын өртөг өндөртэй хотын нэг бөгөөд Лондон, Парисын дараа орох Европын хамгийн баян хотуудын нэг гэгддэг байна. Миланд жил тутам олон улсын шинж чанартай загварын үзэсгэлэн шоу олноор зохион байгуулагддаг бөгөөд эдгээрт оролцох болон Милан хоттой танилцах зорилгоор жилд 8 сая гаруй жуулчид тус хотыг зорьдог гэсэн тоо баримт байдаг.