Венец нь Италийн хойд хэсэгт байрлах Венето мужийн нийслэл хот юм. Венец хотын нийт хүн амын тоо нь ойролцоогоор 1,600,000. Тус хотыг “La Dominante”, “Serenissima”, “Адриатын тэнгисийн хатан хаан”, “Усны хот”, “Гүүрнүүдийн хот”, “Гэрлийн хот” хэмээн дууддаг. Усан дээр орших Венецийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг гэдэг. 600 гаруй жилийн өмнө хотоо хуурай газрын цэргийн дайралтаас хамгаалахын тулд голын урсгалыг хотынхоо нууранд цутгаснаас болж Венец хот усан дээр байрладаг болжээ. Венец нь 13-17р зууны эцэс хүртэл худалдаа арилжааны болон урлагийн томоохон төв байжээ. Түүхийн хуудсыг сөхвөл Венец хотын одоогийн газар нутагт 3-р зууны үед иргэд суурьшиж эхлэсэн гэдэг. Венец хот нь Византын дарангуйллаас 697 онд ангижран тусгаар улс болон тогтносон ажээ. Венец нь 1202-1204 онд Европын том дайнд оролцож, Византын улсыг эзлэн авсан байна. Венецийн сэргэн мандалтын үе нь 1389-1484 оны хооронд хамаарах бөгөөд тухайн үед Венец нь дэлхийн хамгийн хөгжингүй хотын тоонд орж, Европын худалдаа наймааны төв болжээ. Венецийн уналтын үе нь 1492 онд хамаарах бөгөөд энэ үед Византыг османчууд эзэлснээр Европчууд Хар тэнгис уруу гарах гарцаа алдаж эхлэжээ. Америк тив нээгдсэнээр 1718 онд Венец өөрийн худалдааны үүргээ алдан Итали, Австрийн олон жилийн дайны хөлд хот нилээд их сүйрэлд өртсөн байна. Венецийн барилгууд нь бат бөх модон тулгуур дээр тогтоно. Эдгээр модон тулгуурууд хөгцөрч мууддаггүй шалтгаан нь усан доор хүчил төрөгч байдаггүйтэй холбон тайлбарлагддаг байна.