Энэ хот нь Швейцарийн хоёрдахь том хот юм. Женев нь Романдийн (Швейцарийн франц хэлтнүүд нутагладаг хэсэг) хамгийн олон хүн амтай хот юм. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгийн захад алдарт цэцгэн цаг бий. Энэхүү цагийг 1955 онд хотын төвд байгуулжээ. Зүүнээс бусад нь өнгө өнгийн цэцэг бөгөөд улирал бүр өнгө нь солигддог. Дэлхийд гайхагддаг энэхүү цаганд улирал бүр 6500 цэцэг зарцуулдаг. Бусад улс орнуудаас цагны болон цэцэгний мэргэжилтнүүд ирж судалж үзээд яг ийм цаг хийх гээд чаддаггүй ажээ. Швейцарь.