Сидней нь Австралийн хамгийн их хүн амтай хот бөгөөд Шинэ Өмнөд Вэльс мужийн төв, Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог бөгөөд Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул “Боомтын хот” гэсэн хочтой болжээ.