Ши Ань хот гэхээр эртний Хятад улс, торгоны зам хамгийн түрүүнд санаанд орж ирж байгаа биз. Үнэхээр л энэ хот эрт үед Чан Ань буюу “Мөнхийн хот” нэртэй байсан шигээ хэдэн мянган жилийн буурал түүхийг өгүүлэх амьд ном гэлтэй. 3000 жилийн өмнө байгуулагдсан энэ хот 1100 гаруй жилийн турш Хятад улсын олон төрт улсын үед нийслэл нь байсан юм. Ингээд бодохоор Ши Ань хотыг зорих шалтгаан ганц “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор “-оор дуусахгүй нь.