ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хот нь Байгаль нуураас зүүн өмнөд зүгт 100 км зайтай оршино. Цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -35, зундаа +35 хүрдэг. Та Улаан үүд хотыг зорьсноор 19-р зууны үеийн чулуун барилгууд, Оросын хамгийн том угсаатны музей, Лениний мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан хамгийн том хүний толгойн хөшөө, Хааны нуман хаалга, Арбатын гудамж хэмээх хотын төв худалдааны гудамж, дуурийн театр, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Өөртөө засах орны төрийн ордонг үзэж сонирхон  ая тухтай аялж болно.