Манжуур хот нь Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймагт орших тойргийн зэрэглэлтэй хот юм. Манжуур хот нь зүүн өмнөд, баруун хойд талаараа Шинэ барга зүүн баруун хошуутай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Орос Монгол, Хятад гурван улсын хилийн зааг дээр орших Манжуур хот нь байршлынхаа давуу тал, аялал жуулчлалын менежмент хоёр дээр тулгуурлан хөгжиж байгаа хуурай газрын хамгийн том боомт хот  юм.  Мөн  үслэг эдлэл, өргөн хэрэглээнийн бараа нь чанартай хямд чанартай учраас худалдаа наймаа хийх зорилгоор жилд 5 сая гаруй жуулчид ирдэг.