АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн Колумбын тойрогт орших тус нийслэл хот нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржиниа, баруун хойд, зүүн хойд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ.Тойргийн суурин хүн ам нь хагас сая гаруй боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд нэг саяд хүрнэ.