Шууд нислэгтэй аялал

Вьетнам На-Транг аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ВЬЕТНАМ

Эхлэх үнэ

3,190,000₮

Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг Вьетнамд бий болгожээ. Хаврын салхитай хүйтэн улиралд Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт байгалийн далайн эрэг дээр амралтаа өнгөрөөгөөрэй.

Онцлох үзвэр:
Vinpearl парк, Дам” зах, Понагар сүм, “Ян бэй” цэцэрлэгт хүрээлэн, Далайн хүрээлэн.

ӨДӨР 01

Улаанбаатар- На Транг, Вьетнам

06:30 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр цуглан бүртгэл хийлгэх
08:30 Улаанбаатараас хөөрөн Вьетнамын На транг хотын зүг ниснэ.
14:00 На транг-д бууна.
Хөтөчтэй уулзаад зочид буудалдаа очиж буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна. Оройн хоолтой.

ӨДӨР 02

На Транг, Вьетнам

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа На Транг хотын аяллаа эхлүүлнэ.
Үүнд: 1923 онд байгуулагдсан Далай судлалын Институтээр зочилно. Та эндээс далайн тэнгистэй холбоотой бүхий л сонирхолтой мэдээллийг авах боломжтой. Дараа нь 7-12 -р зууны Чам хаант улсын үеийн түүхийг харуулсан По Нагар цамхагийг үзэж сонирхоно. Мөн Францын колонийн үед байгуулагдсан Чулуун сүмийг үдээд орон нутгийн Дам захаар орно. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

ӨДӨР 03

На Транг, Вьетнам

Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад та буудалдаа бассейнд орох, буудлын ойролцоо дэлгүүрүүдээр шопинг хийх болон казино тоглох, наран шарлагын газар амран далайд сэлэх зэргийг өдрийг өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой.
Өдөр, оройн хоол, унаа хөтчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу.

ӨДӨР 04

На Транг, Вьетнам

Өглөөний цайны дараа На Транг хотоос 45км “Ян бэй” цэцэрлэгт хүрээлэн рүү явж байгалийн үзэсгэлэнт хүрхрээг үзэн Вьетнамын хөгжөөнт тоглоомын нэг болох тахианы уралдаан, зэрлэг баавгай, туулай, тогос, тэмээн хяруул зэрэг амьтны хүрээлэнгээр зочилно.
Хочо хэмээх халуун рашаанд орсоны дараа орон нутгийн хоол зооглоно. Үдээс хойш матрын фермээр орно. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

ӨДӨР 05

На Транг, Вьетнам

Зочид буудалд өглөөний цай уугаад хөтөчтэй уулзан дэлхийн хамгийн урт cable car-р Алдарт хулсан арал буюу Vinpeal Land руу явна.
Энд та усан парк, тоглоомын парк-т тоглон аквариум үзэж бүтэн өдрийг хөгжилдөн цагийг өнгөрүүлэх болно.
17:30 Хөтөчтэй уулзан оройн хоол идээд зочид буудалдаа очиж амарна.

ӨДӨР 06, 07 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

На Транг, Вьетнам

Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад та буудалдаа бассейнд орох, буудлын ойролцоо дэлгүүрүүдээр шопинг хийх болон казино тоглох, наран шарлагын газар амран далайд сэлэх зэргийг өдрийг өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой.
Өдөр, оройн хоол болон унаа хөтчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу.

ӨДӨР 08

На Транг, Вьетнам-Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цаг
12:00 Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөн хөтөчтэй уулзан онгоцны буудал явна.
15:00 цагт Улаанбаатар хот руу ниснэ.
22:00 цагт Улаанбаатар хотод бууснаар аялал өндөрлөх болно.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 3.190,000

  • Хүүхэд 2-11 нас: 2,990,000₮

  • Хүүхэд 0-2 нас: 300,000₮

Аяллын зардалд багтсан

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал**** /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Вьетнам улсын визний хураамж

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Тус аялалд бүртгүүлэхүү?