Европын тойрон аялал

Хугацаа

11 өдөр | 10 шөнө

Улс

ЕВРОП

Эхлэх үнэ

7,800,000₮ + Виз

Эртний Грекчүүд Ази тивээс тусгаарлахын тулд Европыг үүсгэн байгуулсан гэдэг. Тус аяллыг сонгосноор та дэлхийн хамгийн романтик хот Парис, Макдоналдсын сүлжээ хамгийн их байдаг. Швейцарь, загварын хот Миланаар шоппинг хийн үзэсгэлэнт Венец хотоор аялах болно. Манай комданий Европ дахь мэргэжлийн хөтөч нар танд хэрэгтэй бүхий л мэдээллийг өгөн зөвхөн танд зориулсан тохилог унаагаар үйлчлэх болно.

Онцлох орнууд:
Франц-Белги-Недерланд-Герман-Дани-Швед-Финланд.

ӨДӨР 01

Улаанбаатар-Парис, Франц

Парис хотын онгоцны буудалд орон нутгийн цагаар буусаны дараа хөтөч, жолооч тосон авч байрлах зочид буудалдаа очин цагийн зөрүү болон аян замын алжаалаа тайлж амарна.

ӨДӨР 02

Парис, Франц

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Парис хотын гэгээн Зүрхэн сүмээр зочлон тэнд байрлах зураачдын хотхоноор аялал хийнэ.
Дэлхийн хайр дурлалын бэлэг тэмдэг болсон сааданд зочлоод франц үндэсний ресторанд өдрийн хоол зооглоно.
Дэлхийн алдарт Marilyn Monroe-н бүжгэлдэг байсан кабаре театр Moulin Rouge-н гадна дурсгалын зураг авахуулна.
Алдарт жанжин Напелеоний зарлигаар босгосон ялалтын хаалга, төв гудамж болох Champ Elise өргөн гудамжаар аялна.
Шинэ жилийн арга хэмжээ Францын алдарт Халуун вино
Парис хотын дундуур урсах Сейна мөрнөөр усан онгоцоор зугаалж шөнийн Парис Ейффелийн цамхагыг хэрхэн гэрэлтэхийг өөрийн нүдээр харах болно.
Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 03

Парис, Франц

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Үдээш хойш чөлөөт өдөр.
Та дэлхийд алдартайгай Европ тивд ганцхан байдаг хүүхдийн ертөнц Диснейланд паркад зочилно.Холливуд таур ба осолтой лифт, жижиг ертөнцөөр аялаж хүүхэд насандаа эргэн очиж, Индиан Жонсын галзуу хулгана
Фиратын тэнгисийн дээрэмчдийн ертөнцөөр аялаж
Энэ өдрийг хэзээ ч мартагдхааргүй дурсамж дүүрэн өнгөрүүлэх болно.
Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж Франц улсын Лиль хот орчимд зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 04

Брюусель, Белги

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Белги улсын нийслэл Брюсель хотын зүг хөдөлнө.
Брюсель хотын бэлэг тэмдэг болсон Manneken Piss буюу шээж байгаа хүүхдийн хөшөөн дээр дурсгалын зураг татуулна.
Брюусель хотын алдарт Гранд Палас төв талбайгаар зугаална.
Белги улсын алдартай шоколдны дэлгүүрээр зочилон худалдан авалт хийх боломжийг таньд олгож байна.
Атом буюу молекулын билэг тэмдэг дээр зочилон дурсгалын зураг татуулна.
Брусель хотын аялал маань өндөрлөж Голланд улсын нийслэл Амстердам хотын зүгт хөдлөнө.

ӨДӨР 05

Амстэрдам, Голланд

Амстэрдам хотын төв талбайгаар зугаалж дэлхийд алдартай Европын хамгийн том Улаан дэнлүүний гудамж, шөнийн Амстэрдам хотын дүр төрхтэй танилцана.
Энэ өдрийг бид гайхалтай сайхан өнгөрүүлж, зугаа цэнгэлийн өлгий шөнийн Амстердам хотоор зугаалах болно.
Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 06

Берлин, Герман

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Герман улсын Берлин хотын зүгт хөдөлнө.
Берлин хотын төв талбайгаар зугаалж, Бранденбург хаалга, оройгүй сүмийг үзэж сонирхоно.
Зүүн баруун 2 Берлиныг тусгаарлаж байсан ханан дээр очиж үзэж сонирхоно
Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 07

Кофенхагэн, Дани

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Дани улсын нийслэл Кофенхагэн хотын зүг хөдөлнө.
Балтын тэнгис рүү орж байгаа бүхнийг харж хандахын бэлэгдэлээр бүтээгдсэн Лусын дагинтай хөшөөтэй дурсгалын зураг татуулаад өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай Копенхагэн хотын төв талбайгаар зугаалаад Швед улсын Малмо хотын зүг хөдөлнө
Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 08

Малмо, Швед

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Швед улсын Малмо хотын төв талбайгаар явган аялал хийнэ.
Малмо Кастлэ хэмээх 14 зууны үеийн өвөрмөц цайзаар зочилж дурсгалын зураг татуулна.
Үдээш хойш бидний аялал цааш үргэлжилж Швед улсын Стокхолм хотын зүгт хөдөлнө.
Энэ өдрийн аялал үүгээр өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 09

Стокхолм, Швед

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Стокхолм хотын төв талбайгаар зугаална
Хааны ордоны урд талбай дээр дурсгалын зураг татуулаад хүслээ шивнэх хүрэл хүүгийн хөшөөн дээр зочилон очиж хүслээ шивнэнэ.
Нобелын шагнал гардуулдаг ордоны өмнө дурсгалын зураг татуулаад Финланд улсын Ровиамиени хотын зүгт Балтын тэнгис дээгүүр аялана
Энэ өдрийн аялал өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 10

Ровиамиени, Финланд

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Энэ өдрийг бид Өвлийн өвгөн цасан охиний өлгий нутаг бяцхан тосгонд өөрсдийн дур сонирхолдоо нийцүүлэн байгалийн үзэгдэл болох туйлын туяаг үзэж хөлөлгөөт чаргаар гулган өнгөрүүлэх чөлөөт цаг хугацааг таньд олгож байна.
Хотын явган аялал.
Энэ өдрийн аялал өндөрлөж зочид буудалдаа тухлан амарна.

ӨДӨР 11

Хелсинки, Финланд

Өглөөний цайгаа буудалдаа ууна.
Гайхамшигт Ровиамиени хотын аялал маань өндөрлөж Финланд улсын нийслэл Хелсинки хотын зүгт хөдлөнө.
Хелсинки хотын төв талбайгаар явган зугаалга хийнэ.
Хааний ордон болон худалдаа арилжааны гудамжаар зугаалж Хелсинки хотын гайхалтай дүр төрхтэй танилцана.
Бид 7 улсын 9 хотын 10 шөнө 11 өдрийн дурсамж дүүрэн аяллаа өвөртлөн эх нутгийн зүгт хөдлөх бэлтгэлээ ханган зочид буудалдаа тухлан амрана.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 7,800,000₮ + Виз

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Орчуулагч хөтчийн зардал
  • Аяллын явц дахь тээврийн зардал
  • Парис хот дахь бүх хоолны зардал
  • Үзвэрүүдийн тасалбарын үнэ. Үүнд : Эйфелийн цамхаг, Парис хотын усан онгоц, Венец хотын унааны зардал
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрийн хоол унаа, хөтчийн төлбөр
  • Парисаас бусад газрын өдөр, оройн хоол
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич: Дээрх аялал нь батлагдсан аяллын хөтөлбөр бөгөөд онгоцны нислэг, цаг агаар зэрэг байгалын давагдашгүй хүчин зүйлсээс хамааран аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Мөн аяллын хугацаа, аяллын хөтөлбөрийг таны хүссэнээр өөрчлөн захиалгаар хийж өгөх боломжтой.

Тус аялалд бүртгүүлэхүү?