Нью Йорк-Вашингтон аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

АМЕРИК

Эхлэх үнэ

6,900,000₮ + Тийз, Виз

Нью йорк хот
Ану-ын хамгийн их хүнтэй хот Нью-Йорк нь анх 1625 онд худалдааны зориулалтаар баригдсан бөгөөд 1785 оноос 1790 он хүртэл тус улсынхаа нийслэл байжээ.19-р зууны сүүл үеэс 20-р зууны эхэн үед маш олон цагаач нарыг Дэлхийд алдартай “Эрх чөлөөний хөшөө” угтан авч байв. Мөн алдарт “Бродвейн театр” тус хотод бий.Нийт 789,43 км2 газар нутагт 8,2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтаршил, хамгийн өндөр өртөгтэйгөөрөө тэргүүлдэг.

Вашингтон хот
АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн Колумбын тойрогт орших тус нийслэл хот нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржиниа, баруун хойд, зүүн хойд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ.Тойргийн суурин хүн ам нь хагас сая гаруй боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд нэг саяд хүрнэ.

Онцлох үзвэрүүд:
Time Square, Empire State Building, Эрх чөлөөний хөшөө, Wall Street, Brooklyn Bridge, Цагаан ордон, Вашингтон хөшөө, Shenandoah National Park.

ӨДӨР 01

УБ-Инчеон-Нью-Йорк

УБ-Инчеон-Нью-Йорк чиглэлд ниснэ. Аялагчдыг онгоцны буудлаас хөтөч тосч авна.

Зочид буудал хүрэх замдаа шөнийн Манхэттэн – Time Square гудамжаар аялна. Үдэш нь Нью-Иорк хотын зочид буудалдаа  байрлан амарна.

ӨДӨР 02

Нью-Йорк, АНУ

Өглөөний цайны дараа Empire State Building-д зочилно. Үргэлжлүүлээд Эрх чөлөөний хөшөөг арал дээр нь очиж үзээд, Wall Street гудамжаар явж алдарт Wall Street Bull /бухын хөшөө/ үзнэ. World Trade center-Дэлхийн худалдааны төв барилгын суурийг үзэж сонирхоод, Brooklyn Bridge рүү явган зугаалга хийж Brooklyn аралтай танилцана. Өдрийн хоолны дараа Central park, Рокфеллерийн төв, Apple Store, 5th Avenue-гаар явган аялал хийнэ.

ӨДӨР 03

Атлантик, АНУ

Өглөөний цайны дараа Woodbury руу хөдөлнө. Томоохон OUTLET –ээр орж худалдаа хийх боломжтой. Өдрийн хоолны дараа Атлантик хотруу 3 цаг аялж очоод зочид буудалдаа амарна.

ӨДӨР 04

Вашингтон, АНУ

Өглөөний мандах нарнаар Атлантын далайн эргээр явган зугаалгатай. Үргэлжлүүлээд Baltimore хот руу 4 цаг аялна. Өдрийн хоолны дараа Washington DC руу 1 цаг орчим аялж очоод зочид буудалдаа хэсэг амарсны дараа Шөнийн Вашингтон хоттой танилцах болно.

ӨДӨР 05

Вашингтон, АНУ

Өглөөний цайны дараа Вашингтон ДС-тэй танилцах аялал эхэлнэ. Үүнд: Капитол, Парламентын ордон, Цагаан ордон, Вашингтон хөшөө (Харандаа), Линкольны хөшөө, Жефферсоны хөшөө, Дэлхийн 2-р дайн, Солонгос, Вьетнамын дайчдын хөшөө дурсгал.

Үүний дараа Пентагон худалдааны төвөөр орон худалдаа хийж болно. Өдрийн хоолны дараа Madam Tussauds лааны тосон музей үзэх, Tyson’s1, Tyson’s2, Худалдааны төвөөр орох зэрэг хөтөлбөрүүд багтсан.

ӨДӨР 06

Вашингтон, АНУ

Өглөөний цайны дараа Shenandoah National Park руу 2 цаг орчим аялж очоод Luray Cavern – алдарт байгалийн агуй үзээд, паркаар явган зугаална. Өдрийн хоолоо ParkLeesburg Mall-д идээд худалдааны төвөөр Shopping хийнэ.

ӨДӨР 07 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Вашингтон, АНУ

Чөлөөт өдөр:
Та өөрийн сонголтоо өдрийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой.
/Энэ өдөр өдөр, оройн хоол, хөтөч унаагаар үйлчлэхгүйг сануулъя/

ӨДӨР 08

Вашингтон-Инчон-Улаанбаатар

Инчонд буусны дараа онгоцоо солин УБ руу ниссэнээр аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 6,900,000₮ + тийз, визний хураамж

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • Олон улсын нислэгийн хураамж
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол, унаа
  • Аяллын хөтөч
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

Аяллын зардалд багтаагүй

  • АНУ-ын визний хураамж
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал

Тус аялалд бүртгүүлэхүү?