Шууд нислэгтэй аялал

Тайландын аялал

Хугацаа

8 өдөр | 7 шөнө

Улс

ТАЙЛАНД

Эхлэх үнэ

3,390,000₮

Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэгч болсон Тайланд улсад сард 10 сая жуулчид аялдаг бөгөөд жилийн аль ч улиралд аялахад тохиромжтой. Байгалын үзэсгэлэнт газар, Далайн эрэг, жуулчдыг хөгжөөх олон сонирхолтой үзвэр үйлчилгээнүүд, наран шарлагаараа алдартай.

Онцлох газрууд:
Роял Интернэйшнл төв, Барын хүрээлэн, Lady boy нарын Tiffany show, Зааны шоу үзүүлбэр, Хааны Алтан ордон, Маргад чулуун Буддагийн сүм.

ЗОЧИД БУУДАЛ

Зочид буудал:
Century park hotel
Байрших хот:
Бангконг
Вэб сайт:
www.centuryparkhotel.com

Зочид буудал:
Aiyara grand hotel
Байрших хот:
Паттаяа
Вэб сайт:
www.aiyaragrand.com

ӨДӨР 01

Улаанбаатар- Бангкок, Тайланд

14:30 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэх
16:35 Бангкок руу нисэх
21:55 Бангкокт буугаад хөтөчтэй уулзсаны дараа буудалдаа очиж амарна.

ӨДӨР 02

Бангкок, Тайланд

Өглөөний цайны дараа матар, могой, далайн шүрэн загасны арьсан эдлэлийн дэлгүүр орно. Цааш Тайландын хамгийн өндөр 309 метрийн өндөртэй 88 давхар барилга болох Baiyoke Sky Tower-т олон улсын буффет хоол зооглонгоо Бангкок хотыг бүхэлд нь тольдох болно. Үүний дараа Хааны ордон болон хүслийг биелүүлэгч Маргад Эрдэнийн Будда-г залсан хийдээр зочилно.
Оройн хоолоо Бангкок хотын алдартай Чао Праяа голын усан онгоцон дээр идээд буудалдаа амарна.

ӨДӨР 03

Бангкок, Тайланд

Өглөөний цайны дараа Сиам усан парк руу явна. Зочид буудлаас хөтөч усан паркт хүргэж өгнө.
Бангкок хотын хамгийн том усан парк болох энэхүү усан паркыг жилд 2 сая жуулчид зорин ирдэг байна / https://www.siamparkcity.com/en/main.php/. Усан парк дотроо хувийн сүүдрэвчинд тоглоогүй үедээ амарч, наранд биеэ шаран амрах боломжтой. Усан паркад бүхэл өдрийг хөгжилтэй өнгөрөөсний дараагаар оройн хоолоо зооглоод буудалдаа амарна.

ӨДӨР 04

Бангкок-Паттаяа, Тайланд

Өглөөний цайны дараа аялал жуулчлал, амралт зугаалгын хот болсон Паттаяа руу явна. Замдаа Барын хүрээлэнгээр орж бар, матрын үзүүлбэр үзэхийн зэрэгцээ барын бамбар тэврэн зургаа авахуулах боломжтой. Паттаяа хотод өдрийн хоолоонд орсоны дараагаар матар, могой, далайн шүрэн загас, зааны арьсан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс сонирхоно. Мөн үнэт чулуун эдлэлийн үйлдвэрээр орох болно. Дараагаар нь Тайландын алдарт Lady boy нарын show-г үзэхээр явна.
Оройн хоолонд солонгос хоол зооглоно

ӨДӨР 05

Паттаяа, Тайланд

Өглөөний цайны дараагаар “Алтан элс” арал руу хурдны завиар явна. Арал дээр шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгээр зугаацаж болно.

Нэмэлт төлбөрүүд:

  • Шүхрээр татуулах – 500 батт
  • Усны мотоцикл унах – 400 батт
  • Далай доогуур аялах 1600 батт
  • Банана завь унах – 300 батт

Арлаас хурдан завинд сууж Паттаяа хот руу буцан өдрийн хоолоо идээд алжаал тайлах Тай массажинд нэг цаг орно. Үдээс хойш Алтан бурхан болон Nong Nooch Park руу явж Тай үндэсний түүх соёлыг харуулсан тоглолт мөн Зааны шоу үзүүлбэр үзнэ. Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарна.

ӨДӨР 06 | ЧӨЛӨӨТ ӨДӨР

Паттаяа, Тайланд

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та өөрийн сонирхлоор шоппинг хийх боломжтой.

Өдөр, оройн хоол, унаа, хөтөчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу?

ӨДӨР 07

Паттаяа - Бангкок, Тайланд

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хот руу буцна. Замдаа хан боргоцойн тариалангийн талбайгаар орж манго, хан боргоцойг хүссэн хэмжээгээрээ амтлах боломжтой. Бангкок-д ирсний дараа зочид буудалдаа байрлан амарна.

Үдээс хойш чөлөөт цаг.

ӨДӨР 08

Бангкок, Тайланд-Улаанбаатар

Өглөөний цайны дараабуудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бангкок хотын хамгийн том Central World худалдааны төвөөр шоппинг хийнэ.
Орой 19:00 цагт товлосон газраа цуглан нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
22:55 Бангкокоос Улаанбаатарын чиглэлд нисэх
06:05 Улаанбаатарт бууснаар аялал өндөрлөх болно.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 3,390,000

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Үнэгүй Тай массаж-1цаг

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Тай массажинд ороход гарын мөнгө нэг хүний 2$
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Тус аялалд бүртгүүлэхүү?