Шууд нислэгтэй аялал

Токио, Япон

Хугацаа

5 өдөр | 4 шөнө

Улс

ЯПОН

Эхлэх үнэ

3,790,000₮

Япон улсын нийслэл Токио хотод жилд 8 сая гаруй жуулчид Дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг. Тус хот нь 23 дүүрэг, 26 дагуул хот 7 суурин газар, 8 тосгоноос бүрддэг. Дэлхийн 500 том компаний 47 нь төвлөрдөг аж үйлдвэр, дэд бүтэц, урлаг соёл, хуучин уламжлал, Орчин үеийн барилга байгуулламж, дэвшилтэт технологийг гайхалтай хослуулсан хот юм.

Дундаж наслалт: 84
Засаглал: Парламент засаглалтай үндсэн хуульт хаант засаглал
Мөнгөний нэгж: Иен

Онцлох үзвэр:
Sky tree буюу тэнгэрийн мод, Роппонги гудамж, Шибуяа дүүрэг, Одайба хиймэл арал, Харажүкү загварын дүүрэг, Токио дом, Фүжи уул.

ЗОЧИД БУУДАЛ

APA

Зочид буудал:
Apa hotel
Байрших хот:
Токио
Вэб сайт:
www.apahotel.com

Tokyo INN

Зочид буудал:
Toyoko inn hotel
Байрших хот:
Токио
Вэб сайт:
www.toyoko-inn.com

ӨДӨР 01

Улаанбаатар-Токио, Япон

06:55 Чингис Хаан онгоцны буудал дээх цуглах
08:55-14:30 Улаанбаатараас Токиогийн чиглэлд нисэж очоод Нарита нисэх онгоцны буудал дээр аяллын хөтөчтэй уулзаад Токио хотын бэлэг тэмдэг Скай Трий цамхагаас Токио хотыг тольдон харах болно. Үргэлжлүүлээд эзэндээ үнэнч хэмээн нэрлэдэг Хачико нохойны хөшөөн дээр дурсгалын зургаа татуулана. Замдаа оройн хоолондоо ороод зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд амарна.

ӨДӨР 02

Токио, Япон

Өглөөний цайны дараа Токио хоттой танилцах аялалдаа гарна. Шинто шашны сүм Сенсожи сүмээр зочлон хүний гараар бүтсэн хамгийн том хиймэл арал Одайба хүртэл усан онгоцоор аялна. Venus port, City Center зэрэг худалдааны төвүүдээр үйлчлүүлэн, Toyoto машины үзэсгэлэнгээр зочлон хамгийн сүүлийн машины загварууд эрх чөлөөний хөшөө, Солонгон гүүр, аутлетээр үйлчлүүлэн худалдан авалт хийх боломжтой . Замдаа оройн хоолондоо ороод зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд амарна.

ӨДӨР 03

Токио, Япон

Өглөөний цайны дараа Фүжи уул руу машинаар 2 цаг орчим явж хүрнэ. Уулын дунд хэсэг хүртэл буюу 2400м өндөрт гарч Япон улсыг тэнгэрээс тольдоно. Мөн Хаконэ аялал жуулчлалын бүсээр аялаад оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.

ӨДӨР 04 I ЧӨЛӨӨТ ӨДӨР

Токио, Япон

Чөлөөт өдөр
Энэ өдөр шоппинг аяллын өдөр
/Өдөр, оройн хоол, хөтөч унаагаар үйлчлэхгүй болно/

ӨДӨР 05

Токио, Япон-Улаанбаатар

Буудалдаа өглөөний цайгаа уугаад аяллын автобусаар Нарита нисэх онгоцны буудал руу явна.
15:30-20:25 нислэгээр Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 3,790,000₮

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • УБ – Нарита – УБ нислэгийн энгийн зэрэглэлийн тийз
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
  • Зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч
  • Япон улсын визний хураамж

Аяллын зардалд багтаагүй

  • Хөтөлбөрт заагдсан зүйлсээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Тус аялалд бүртгүүлэхүү?