Шууд нислэгтэй аялал

Турк аялал

Хугацаа

7 өдөр | 6 шөнө

Улс

ТУРК

Эхлэх үнэ

3,390,000₮

Нэг өдөр нэг цаг мөчид 4 улирал зэрэг тохиох газар хаана байдаг вэ? Тийм ээ, энэ бол Турк. Гайхамшигт байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворууд Туркийн аялалд таныг хөтөлнө. Хар Далай, Мраморын тэнгисийг холбон урсах “Босфорусын хоолой”-гоор усан онгоцоор аялж дурсамжуудаа нэмээрэй.

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, зочломтгой ёс заншил, боломжийн үнээрээ зочид гийчин, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Эдгээр олон сонголтуудаас хархад Турк улс нь сүүлийн үед дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын төв болоод байгаад гайхах зүйлгүй.
Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн байдаг.
Турк улс нь цаг уурын өвөрмөц тогтолцоотой бөгөөд нэг өдөр, нэгэн цаг мөчид дөрвөн улирал нэгэн зэрэг болж байдаг.

Онцлох газрууд:
Босфорын хоолой,  Памуккале хөвөн цайз, Тройн модон морь, Эфес хот, Султанахмет сүм, Аяасофия сүм, Гранд Базаар зах.

ӨДӨР 01

Улаанбаатар-Истамбул, Турк /2020.02.13/

Өглөөний 10:45-д ТК363 нислэгийн  онгоцоор Улаанбаатраас Туркын хуучин нийслэл Истанбул хот руу аялна. Нислэг 8 цаг 30 минут үргэлжилнэ. Дэлхийн соёлын өвд орсон гайхамшигт сүм, хийд, ордон, олон сайхан үзэмжит газруудаар алдартай Истанбул хотод буухад нутгийн хөтөч угтан авна. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

ӨДӨР 02

Истанбул, Чанакале-Измир /Эфес/, /2020.02.14/

Өглөөний цайны дараа 06:00 цагт хөдлөн Истанбул хотоос гаран Европын газар нутгаар дамжин Ази, Европыг холбосон Дарданелл хоолойгоор аялан вааран эдлэлийн цайз гэж нэрлэгддэг Чанакале хотод ирж эртний Грекийн үлгэр домгийн хот Трой хотод зочлон эртний хотоос үлдэж хоцорсон сэтгэл хөдлөгөм домогт чулуун хана, Ромын театр, сүрлэг баганат ордон, Грекчүүдийн Трой хот руу дайрахдаа ашигласан аварга том модон морийг үзнэ. Дараа нь Турк улсын 3 дахь том хот болох Измир хотыг зорино. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.

ӨДӨР 03

Измир-Эфэс-Памукале /2020.02.15/

Өглөөний цайны дараа 9 цагаас МЭӨ 4-р зуунд байгуулагдсан Азийн тал дахь Ромын нийслэл байсан Эфес хотыг зорин гарна.. Замдаа Турк амттаны дэлгүүрээр орж төрөл бүрийн амттанг амсах худалдан авах боломжтой. Ромын эзэнт гүрний үеийн түүх дурсгалаар баян Эфес хотод 11 цагийн үед ирээд хотоор аялан дурсгалын зураг татуулна.Дараа нь Денизли хот буюу Памукале чиглэлд хөдөлнө. Памукалед байрлах буудал маш олон төрлийн анагаах увьдастай рашаантай тул алжаалаа тайлан амрах боломжтой. Оройн хоол буудалдаа зооглоно.

ӨДӨР 04

Паммукале-Станбул /2020.02.15/

Өглөөний цайны дараа Турк даяар алдартай савхин бүтээгдэхүүнтэй танилцан загварын шоу үзэж сонирхоно. Памакулед дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн алдарт Hierapolis-Pamakkule -д зочилно. Энэ МЭ-200 онд баригдсан 20,000 хүний суудалтай театр, Анталийн эртний булш бунханууд, Ромын үеийн уран барилгын туурь, чулуужсан цохио бүхий, өвөрмөц тогтоцоор чимэглэгдсэн хүний биед хэрэгцээтэй эрдэсээр баялаг халуун рашаан зэрэг байдаг. Өдрийн хоолны дараа Станбулыг зорин хөдөлнө.

ӨДӨР 05

Истанбул /2020.02.17/

Өглөөний цайны дараа Ази, Европуудыг зааглах Хар далай болон Мармаарын тэнгисийг холбон урсах Босфорын хоолойгоор усан онгоцоор аялна. Үүний дараа Босфорын хоолой Мармаарын цутгалан дээр орших 19-р зуунд баригдсан Туркын 5 султан анхны ерөнхийлөгч Mustafa Kemal Ataturk-н зуны өргөө байсан гадаадын улс төрийн зүтгэлтнүүд, хүндэт зочдыг хүлээн авдаг түүхт “Долмабахче”-ийн ордон музейд зочилно. Өдрийн хоолны дараа чөлөөт цагтай.

ӨДӨР 06

Истанбул /2020.02.18/

Өглөөний цайны дараа ажлын уулзалттай бөгөөд үдээс хойш чөлөөт өдөр.
Энэ өдөр та хөтчөөс зөвлөгөө аван дэлгүүр хэсэх мөн нэмэлт үзвэр үзэх боломжтой.

ӨДӨР 07

Истанбул-Улаанбаатар /2020.02.19/

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Станбул хотын аялалд гарна. Энэ аяллаар Туркийн нэрийн хуудас төдийгүй дэлхийн уран барилгын аугаа бүтээлүүдийн нэг Христийн болон лалын шашины хосгүй үнэт дурсгалуудыг агуулсан Византийн үеийн “Ауа Sofya” сүм буюу одоогийн “Haghia Sophia” музейг үзэж сонирхоно.Мөн аялагчдын очих дуртай газрын нэг “Гранд базаар” зах, мөн алт мөнгөний дэлгүүрээр явж худалдаа арилжаа хийх боломжтой.
15:00 нисэх онгоцны буудал явж Ази-Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.
2/20-ны өглөө 07:45 Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууж, аяллаа баяртайгаар өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 3,390,000₮

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • УБ-Станбул-УБ шууд нислэгийн тийз
  • 4 одтой зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Турк Монгол хэлтэй хөтчийн зардал
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй

  • Өөрийн хүсэлтээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө /нэг хүний 30 ам.доллар/

Жич: Дээрх аялал нь батлагдсан аяллын хөтөлбөр бөгөөд онгоцны нислэг, цаг агаар зэрэг байгалын давагдашгүй хүчин зүйлсээс хамааран аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Мөн аяллын хугацаа, аяллын хөтөлбөрийг таны хүссэнээр өөрчлөн захиалгаар хийж өгөх боломжтой.

Тус аялалд бүртгүүлэхүү?